Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг оюутанд 4 м/кв талбай оногддог

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнгөрсөн оны арван хоёрдугаар сард шинээр ашиглалтад орсон мянган оюутны байрны үйл ажиллагаатай өнөөдөр танилцав.

Шинэ  ашиглалтад орсон “Оюутны өргөө” дотуур байранд хувийн хэвшлийн болоод төрийн өмчийн нийт 22 их, дээд сургуулийн  960 оюутан амьдарч байгаагийн зэрэгцээ нэг оюутанд 4 м/кв талбай оногдож байгааг Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун танилцууллаа.

Давхар бүртээ утасгүй интернеттэй энэхүү дотуур байр нь оюутнуудын хичээллэх орчин нөхцөл, тав тухыг хангах 40-60 оюутны багтаамжтай уншлагын танхимтай аж. Цаашид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламжтайгаар оюутнуудад зориулсан эрүүл мэндийн болон бие бялдаржуулалтын фитнесс төв байгуулахаар төлөвлөж байгаа гэлээ.

Нэг өрөөнд дөрвөн оюутан амьдардаг. Найман оюутны дунд нэг хөргөгч байдаг аж.

Мөн энэ үеэр “Оюутны өргөө” шинэ дотуур байранд амьдарч байгаа оюутнууд тав тухтай, цэвэр цэмцгэр орчинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм. Монгол Улсын Боловсролын их сургуулийн оюутан П.Энх-Ундрал хэлэхдээ, “Хичээл хийх, амралт чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэхэд таатайгаас гадна багш нар оюутнуудын эрүүл мэндэд тун их анхаардаг. Нэг өрөөнд дөрвөн оюутан амьдардаг. Найман оюутны дунд нэг хөргөгч байдаг учир хүнсний эрүүл ахуйн чанар маш сайн” гэв.

“Оюутны өргөө” шинэ дотуур байрыг Монгол Улсын гавьяат зөвлөх багш Г.Бадам хариуцан ажиллаж байгаа бөгөөд тэрбээр, залуу үеэ зөв төлөвшүүлэхийн тулд сайхан орчин бүрдүүлж өгөх нь юунаас ч илүү чухал гэдгийг онцолсон юм. “Оюутны өргөө” нэг, хоёрдугаар дотуур байранд нийт дөрвөн багш ажилладаг байна.