“Залуу зохион бүтээгч” улсын уралдааны шилдэг 37 бүтээлийг олон нийтэд дэлгэн танилцуулах үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцлоо.
Ерөнхий сайдын ивээл дор болдог уг уралдаан энэ жил улсын хэмжээнд гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж, 21 аймгийн залуу зохион бүтээгчид өрсөлджээ.
Булган аймгийн сурагч Р.Авирмэдийн зохион бүтээсэн бага оврын тракторын хөдөлгүүрийн хүчээр ажилладаг өтөг малтагч төхөөрөмжийг малчдын хөдөлмөрийг хөнгөвчисөн , хэрэглэхэд хялбар бүтээл гэж үнэллээ.
Булган аймгийн сурагч Р.Авирмэдийн зохион бүтээсэн бага оврын тракторын хөдөлгүүрийн хүчээр ажилладаг өтөг малтагч төхөөрөмжийг малчдын хөдөлмөрийг хөнгөвчисөн , хэрэглэхэд хялбар бүтээл гэж Ерөнхий сайд үнэллээ. Энэ төхөөрөмж нь өтөг бууц цэвэрлэж ачиж, зөөхөөс гадна цас цэвэрлэн зам гаргах боломжтой юм.
“Залуу зохион бүтээгч-2014” улсын уралдааны ялагч МУИС, ХААИС, ШУТИС-ийн инженер техникийн мэргэжлийн ангиудад дөрвөн жил суралцах тэтгэлгийн хамт 10 сая төгрөг гардан авна.
Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит шагналыг цаашид үйлдвэрлэл хэрэглээнд нэвтрэх боломжтой нэг бүтээлд олгож, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх эхлэл хөрөнгийг гаргаж урамшуулдаг юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!