Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Москвагийн олон улсын харилцааны их сургуульд элсмээр байна уу?

ikon.mn
2014 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

ГХЯ-ны захилгаар Москвагийн олон улсын харилцааны их сургуульд элсэн суралцах иргэдээс авах шалгалтыг энэ сарын 31-ны Бямба гарагт зохион байгуулахаар болжээ. 

Тус шалгалтад оролцох хүсэлтэй иргэдийг 29-ний өдрийн 09.00-11.00 цагийн хооронд ГХЯ-ны 28 тоотод бүртгэх юм байна.

Шалгалтад орох иргэнд тавигдах шаардлага:

1. Ерөнхий боловсролын 12 дугаар анги буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн байх;
2. Орос хэлийг ахисан түвшинд эзэмшсэн байх.

Бүртгүүлэхэд шаардагдах материал:

1. Монгол Улсын иргэний үнэмлэхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
2. Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургууль төгссөн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
3. 4 x 6 хэмжээний 2 хувь цээж зураг.
Шалгалтын комисс шаардлагатай гэж үзвэл баримт бичгийн үнэн зөвийг магадлах зорилгоор нэмэлт материал гаргуулж болно. 

Жич: Иргэний үнэмлэхээ шалгалтад орохдоо авчирна.