Согтуурлын тухай буруу ойлголтууд
Олны дунд согтууруулах ундаатай холбоотой ам дамжсан яриа, үлгэр домог мэт оршсоор байдаг. Тэгвэл эдгээрт шинжлэх ухааны үндэстэй хариу өгч байна.
- Хольж ууснаар илүү согтдог
Янз бүрийн согтууруулах ундааг хольж уух, ингэхдээ тодорхой дарааллаар ууснаас болж согтолт, шарталт өөр өөр байна гэж байхгүй. Шар айраг, дарс, архи юуг ч хольж ууж болно. Гол нь нийт уусан хэмжээнээс л согтолт болон шарталтын хэмжээ хамааралтай.
- Тасралтын дараа юу болсныг эргэж санадаг
Тасраад сэрсний дараа болсон үйл явдлыг санадаг гэж худлаа. Ингэх ямар ч боломжгүй. Их хэмжээгээр уусан үед тархи нь ой санамжийг түгжчихдэг. Хүмүүс эрүүл болсон хойноо юу болсныг саналаа гэдэг ч тэр нь хуурамч санамж гэсэн үзэгдлээс үүдэлтэй зэрэглээ төдий юм.
- Энергийн ундааг хольж уухаар илүү согтдог
Энэ бол худлаа ойлголт. Харин ч ингэж уувал согтолтыг багасгаж өгнө.
- Уухаас өмнө хоол идсэнээр бага согтоно
Уухаасаа өмнө хоол идсэнээр алкоголийн шингэх явцыг удаашруулдаг болохоос согтолтыг бууруулдаггүй. Харин ч цусанд удаан нэвчсэнээр шарталтыг улам уртасгаж хүндрүүлдэг. Бас уусны дараа их идлээ гээд юуг ч өөрчлөхгүй.
- Ууснаар сайн унтдаг
Оронд орохоосоо өмнө уувал түргэн унтдаг нь үнэн. Харин унталтын чанар мууддаг. Удаан унтсан ч бие гүйцэд амрахгүй.
- Шарталтыг ууж эмчилдэг
Энэ маш буруу ойлголт. Харин ч шарталтыг уртасгана. Кофе уух ч бас буруу. Архи, кофе адилхан шингэнийг гадагшлуулах үйлчилгээтэй тул шарталтыг улам сунжруулна.
Эх сурвалж: mentalfloss.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

