Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Туршлагатай лидерүүд, эрчтэй залуус бүхий Английн шигшээ багтай танилцацгаая

CSPORTS team
2014 оны 5 сарын 12
iKon.MN

1966 оны Дэлхийн аварга Английн шигшээ багийн дасгалжуулагч Р.Хожсон Бразилыг зорих бүрэлдэхүүнээ зарлалаа.

Олны таамаглаж байсанчлан уг багт 24-өөс доош насны 8 тоглогч багтсан нь Английн шигшээ ямар залуужсаныг харуулах үзүүлэлт боллоо. Стивен Жеррард, Франк Лампард нар магадгүй хамгийн сүүлийн ДАШТ-дээ эх орноо манлайлан оролцох болно. Харин довтолгоог Юнайтедын од Уэйн Рүүни тэргүүлжээ.

Арсеналын хослол Жек Уилшер болон Алекс Окслэйд Чемберлэйн нар гэмтэл нь бүрэн эдгэрээгүй байгаа ч шигшээд дуудагдлаа. Энэ улирлы нээлт болсон Соутхэмптоны гурвал Люк Шав, Адам Лаллана, Рики Ламберт нар бүгд Бразил зорих эрхтэй болсон байна.

Премьер лигт хамгийн сайн формтой байсан баг гэж хэлж болох Ливерпүүлээс багийн ахлагчаас гадна Жордан Хендерсон, Рахим Стерлинг, Даниел Старриж болон Глен Жонсон нар шигшээд дуудагдсан байна.

Хамгаалалтын шугамыг Челсигийн Гари Кэйхилл манлайлан тоглох болно.

Жон Терри шигшээдээ эргэж ирэхгүй нь тодорхой болсон учраас тэрээр Юнайтедын Фил Жонс, Крис Смоллинг болон Эвертон Ф.Ягиелка, Л.Бэйнс нартай цуг хамгаалалтын шугамыг бүрдүүлж байна. Манчестер Юнайтедын Фил Жонс мөрөндөө гэмтэл авсан ч Р.Хожсон түүнд итгэж багтаа авлаа. Юнайтедаас тэдгээрээс гадна Данни Уэлбэк довтлогчоор дуудагджээ.

Эвертоны залуу од Росс Баркли энэ Дэлхийн аваргад гялалзах залуусын нэг байх нь гарцаагүй.

Окслэйд Чемберлэйн, Стерлинг, Шав нартай цуг тэрээр энэ жилийн хамгийн шилдэг залуус бүхий багийг бүрдүүлж байна.

Премьер лигийн аварга Манчестер Ситигээс Жо Харт болон Жэймс Милнер нар шигшээд дуудагдлаа. Хартын сэлгээгээр олны таамаглаж байсанчлан Б.Фостер болон Ф.Форстер нар Бразилд очих болно.

Дасгалжуулагч Рой Хожсон эдгээр тоглогчдоос гадна хүлээлгийн жагсаалтанд багтсан 7 тоглогчийг нэрлэсэн. Үндсэн багийн тоглогчдоос гэмтсэн болон тодорхой шалтгаанаар ДАШТ-д оролцох боломжгүй болсон үед энэ тоглогчдод боломж гарна гэсэн үг. Хаалгачаар Норвичийн Жон Рудди, хамгаалагчдаар шигшээдээ нэг ч тоглолт хийж үзээгүй байгаа Эвертоны Жон Стонес болон Ливерпүүлийн Иан Фланаган нар нэрлэгджээ. Харин хагас хамгаалалтанд Юнайтедын хослол Майкл Каррик, Том Клеверли нар ээлжээ хүлээх хэрэгтэй болон хоцорлоо. Торонтод тоглож буй Жэрмайн Дефо болон Уэст Хэмийн Энди Кэррол нар ч үндсэн багт хараахан нэрлэгдэж чадсангүй.

Английн шигшээ баг 5-р сарын 30-ны өдөр Перугийн багтай Уэмблид нөхөрсөг тоглолт хийх бөгөөд 6-р сарын 4-нд Эквадортой, 6-р сарын 7-нд Гондурастай тус тус Майами хотноо тоглох болно. Тэд D хэсэгт Итали, Уругвай, Коста Рикагийн багтай нэг хэсэгт багтсан билээ.

ДАШТ-д оролцох Английн шигшээгийн бүрэлдэхүүн:

Хаалгачид: Б.Фостер /Вест Бромвич/, Ф.Форстер /Селтик/, Ж.Харт /Манчестер Сити/

Хамгаалагчид: Л.Бэйнс /Эвертон/, Л.Шав /Соутхэмптон/, Ф.Ягиелка /Эвертон/, К.Смаллинг /Манчестер Юнайтед/, Г.Кэйхилл /Челси/, Ф.Жонс /Манчестер Юнайтед/, Г.Жонсон /Ливерпүүл/

Хагас хамгаалагчид: С.Жеррард /Ливерпүүл/, Ф.Лампард /Челси/, Ж.Хендерсон /Ливерпүүл/, А.Лаллана /Соутхэмптон/, Ж.Милнер /Манчестер Сити/, Ж.Уилшер /Арсенал/, А.Окслэйд Чемберлэйн /Арсенал/, Р.Стерлинг /Ливерпүүл/, Р.Баркли /Эвертон

Довтлогчид: У.Рүүни /Манчестер Юнайтед/, Д.Старриж /Ливерпүүл/, Д.Уэлбэк /Манчестер Юнайтед/, Р.Ламберт /Соутхэмптон/

Хүлээлгийн жагсаалт: Ж.Рудди /Норвич/, И.Фланаган /Ливерпүүл/, Ж.Стонес /Эвертон/, М.Кэррик /Манчестер Юнайтед/, Т.Клеверли /Манчестер Юнайтед/, Ж.Дефо /Торонто/, Э.Кэрролл /Уэст Хэм/