Монголын зохиолчдын эвлэлийн Төмөр зам дахь салбараас жил болгон зохион байгуулдаг “Ган үзэг” яруу найргийн наадам энэ сарын 23-нд болно.
Улаанбаатар төмөр замын 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй энэхүү наадмыг Улаанбаатар төмөр замын захиргаа, Монголын зохиолчдын эвлэл хамтран нээлттэй хэлбэрээр зохион байгуулахаар болжээ.
Өөрөөр хэлбэл шүлгэн хүлгээ уралдуулахыг хүссэн хэнд ч тус наадмын дэвжээ нээлттэй бөгөөд наадамд унших гурван шүлгийн нэг нь заавал төмөр замын сэдэвтэй байх ёстой аж.
Дашрамд дуулгахад наадамд оролцох яруу найрагчид энэ сарын 20-ны дотор “Ган зам” сонины редакцид гурван шүлгээ өгч бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд наадамд ирсэн бүтээлээр ном гаргахаар төлөвлөж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!