“МИАТ” ТӨХК АНУ-ын Боинг компаниас “Б737-800” маркийн шинэ онгоцыг авахаар болсон билээ.
Энэхүү шинэ онгоц өнөөдөр 16:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардана.
Энгийн ангиллын 150, бизнес ангиллын 12 суудалтай Боинг 737-800 онгоц нь орчин үеийн техник, технологийн дэвшлийн хүчээр нислэгийн аюулгүй байдлыг илүү баталгаатай хангажээ.
Мөн зорчигчдын ая тухтай байдалд анхаарч хэдэн арван цаг үргэлжлэх алсын зайн нислэгийн хугацаанд ч зорчигчдыг бага чилээх, уйдаахгүй байлгах үүднээс тусгайлсан тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан олон давуу талтай аж.
МИАТ компани өнгөрсөн жилийн тавдугаар сард өөрийн эзэмшлийн шинэ Боинг 767-300 онгоцоо хүлээн авч байсан бол энэ жил дахин нэг шинэ онгоцтой болж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!