Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Макс" группийг мөнгө угаасан хэргээр шалгаж эхэлжээ

Өглөөний сонин
2014 оны 5 сарын 9
MorninigNews.mn

Сүүлийн үед “Макс” групптэй холбоотой таагүй мэдээллүүд олноор гарах болсон билээ. 

Тодруулбал тус ком­па­нийн буруутай үйл ажил­лагаанаас болж эрдэнэт хү­ний амь нас эрсэдсэн. Тэгвэл “Макс” компани энэ удаад ихээхэн хэмжээний мөнгө угаасан хэрэгт хол­богдсон талаарх ноцтой ба­римтууд дэлгэгдэн, хууль хяналтын байгууллагад шал­гагдаж эхэлжээ.

Тухайлбал “Макс”-ын босс Д.Ганбаатарын ах Д.Цэ­рэ­нжигмэд “Тээвэр хөгж­­­­лийн банк”-ны ТУЗ-ын дар­­га Д.Энхтайванд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээ гэг­чийг үйлдэн найман тэрбум төгрөг бэ­лэглэжээ.

Ингэхдээ Д.Цэрэнжигмэд дээрх найман тэрбум төг­рөгийг “Макс” компанийн ногдол ашгаас бэлэглэж бай­гаагаа гэрээндээ тусгасан аж. 

Харин “Макс” компани өнгөрөгч 2012 онд ердөө 30 орчим сая төгрөгийн ашигтай ажилласан ба нийт 31 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй тус компанийн тухайд “найман тэрбум” гэдэг байж боломгүй их мөнгө гэдэг нь нэгэнт тодорхой болоод байгаа аж.

Мөн Д.Энхтайван нь өнгөрсөн оны найм­дугаар сарын 8-ны өдөр “Тээвэр хөгж­лийн банк”-н дахь хувиа нэмэгдүүлэхээр Мон­гол­­­банкинд хүсэлт гаргах­даа “Макс”-аас бэл­гэнд ав­сан найман тэрбум төг­рөгийг “өөрийн хуулиар зөв­шөөрөгдсөн үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгаас бүрдэж байгаа” гэж хэнэг ч үгүй худал мэдүүлж тэд дээрх найман тэрбум төгрөгөө гурав хо­ногийн турш Монголбанкны дан­­сан­­д байр­шуулж бай­гаад “Макс”-ын охин компа­ниу­дын дансаар дамжуулан 2-3 хуваан зээл нэрээр хал­хавч­лан буцаан авчээ. 

Зураг