Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол - Мьянмарын зөвлөлдөх уулзалт боллоо

ikon.mn
2014 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монгол - Мьянмарын ГХЯ –д хоорондын анхны Зөвлөлдөх уулзалт боллоо.

ГХЯ –ны Ази, номхон далайн орнуудын газрын захирал Ч.Баярмөнх, МХБНУ-ын Гадаад хэргийн яамны Улс төрийн газрын Ерөнхий захирал У Сан Лвин нар тэргүүлж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон Ази, номхон далайн бүс нутгийн интеграцийн тодорхой асуудлуудаар санал солилцов.


Талууд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 онд МХБНУ-д хийсэн төрийн айлчлал болон Мьянмарын Холбооны Парламентын дарга Тура У Шве Манны 2014 оны 4 дүгээр сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцоллоо.

Айлчлалын үеэр тохирсон асуудлууд тухайлбал, уул уурхай, ашигт малтмалаар баялаг орнуудын хувьд байгалийн баялагаа зөв зохистой ашиглах талаар харилцан туршлага солилцох, аялал жуулчлалны салбарт хамтран ажиллах зэрэг бусад асуудлыг ажил хэрэг болгоход хоёр талын ГХЯ цаашид анхаарч ажиллахаар тохиров. 

Мөн, “Монгол Улсын олон улсын хамтын ажиллагааны сан” –ийн шугамаар ардчилал, нээлттэй нийгэм, төрийн албаны болон шүүхийн шинэчлэл, олон намын тогтолцоо зэрэг айлын талын сонирхсон сэдвээр Мьянмарын төрийн албан хаагч нарт зориулсан богино хугацааны сургалт семинар зохион байгуулах, Үндсэн хууль болон Сонгуулийн хуулийн асуудлаар Парламентийн төлөөлөгчид, Сонгуулийн Хорооны албаны хүмүүсийг харилцан солилцохоор санал нэгдэв. 

Мьянмар улс нь, 2014 онд АСЕАН-ыг даргалж буй орны хувьд Монгол Улсын АСЕАН-ны яриа хэлэлцээний түнш болох, “Зүүн азийн дээд хэмжээний уулзалт”-ын гишүүн болох асуудлаар санал солилцож, энэ оны 8 сард болох АСЕАН-ны Сайд нарын уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайдыг Мьянмарын Засгийн газрын тусгай зочноор оролцуулна.

 “АСЕАН + 1” албан бус уулзалт зохион байгуулах тухай манай талын албан ёсны хүсэлтийг мьянмарын тал гишүүн орнуудтай зөвшилцөн, аль болох нааштайгаар шийдвэрлэхээ илэрхийлэв.