Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс олон улсын байгууллагад элсэн орлоо

ikon.mn
2014 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Швейцарын Женев хотноо 2014 оны 3 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд хуралдсан “Дэлхийн ур чадвар” олон улсын байгууллагын Удирдах зөвлөл Монгол Улсын тус байгууллагад элсэн орох хүсэлтийг хүлээн авах шийдвэр гаргажээ. 

Энэ оны 9 дүгээр сард Швейцарийн Луцерн хотноо болох тус байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганаар энэхүү шийдвэрийг албан ёсоор батлах юм байна.

“Дэлхийн ур чадвар” Олон улсын байгууллага /World Skills International/ нь ашгийн бус, олон улсын гишүүнчлэлтэй, 50 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм.

Монгол Улс 2015 онд Бразил улсад болох 43 дахь удаагийн тэмцээн болон “Дэлхийн ур чадвар”-ын хүрээнд зохиогдож буй бусад арга хэмжээнд оролцох боломж бүрдэж байна.

Тус байгууллага нь “Дэлхийн ур чадварын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жил тутамд зохион байгуулдаг. Энэ тэмцээн нь дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг олимпийн наадмаас дутахааргүй нэр хүнд, өрсөлдөөнтэй, өндөр түвшинд зохион байгуулагддаг байна.

Дэлхийн ур чадварын 42 дахь удаагийн тэмцээн 2013 онд ХБНГУ-ын Лейпциг хотноо зохион байгуулагдсан. Тэмцээнд 60 гаруй орны орны 1000 гаруй өрсөлдөгчид, 3000 мэргэжилтнүүд оролцож, 200 мянган зочид төлөөлөгчид үзэж сонирхжээ. 

Монгол Улс тус байгуулагын гишүүн болсноор 2015 онд Бразил улсад болох 43 дахь удаагийн тэмцээн болон эл байгууллагын хүрээнд зохиогдож буй бусад арга хэмжээнд оролцох боломж бүрдэж байгаа юм.