Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

ХААЛТЫН ГЭРЭЭ: Төрийн мөнгөөр түмний нүдийг хаах эрхгүй

Б.Ану
2014 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
УИХ-ын нэгдсэн чуулган
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:15 2014/05/07

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл "ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХЖЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ" саналаа чуулганы хуралдаанаас татлаа. Ингэснээр энэ саналыг хэлэлцэхгүй болж байгаа юм.

Үүний дараагаар Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн асуудлаар Байнгын хорооны зарчмын зөрөөтэй саналаар санал хурааж дууслаа.

Ингээд Эдийн засгийг эрчимжүүлэх тухай тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы хуралдаан өндөрлөлөө.

11:01 2014/05/07

УИХ-ын нэгдсэн чуулганаар “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдох Байнгын хороо дээр дэмжигдээгүй саналаар санал хурааж байна. 

Энэ үеэр төрийн зардлыг хэмнэх асуудлаар гишүүд хэлэлцэж байна. Тухайлбал төрийн мөнгөөр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай "хаалтын гэрээ" буюу өөрсдийн сөрөг мэдээллийг хаах агуулгатай гэрээ байгуулах асуудлыг гишүүд зогсоох ёстой гэж үзэж байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл "Засгийн газар хэвлэлтэй "хаалтын гэрээ" хийж байгаа нь гаднаасаа хяналтаа алдаж байна гэсэн үг.  Цөөнхийн үгийг сонсохгүй, хэвлэлтэй "хаалтын гэрээтэй" энэ байдалдаа анхаар. Улс төрийн авилга гэж үзэж байна. Үүнийгээ МҮОНРТ-д мөнгө өгдөг шиг ил тод болго. Ерөнхий сайд энэ асуудлаа ил тод болгоод оруулаад ир. Хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэж энэ "хаалтын гэрээ" гэдэг юмаа больсон нь дээр" гэлээ. 

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ талаар "Засгийн газар хэнтэй ч хаалтын гэрээ гэдэг зүйлийг хийхгүй. Хэвлэл мэдээллийг улс төрчид өмчилж болохгүй. Бид энэ асуудлаар хаалттай хуралдаж асуудлаа шийдэх нь чухал байна" гэсэн юм. 

Энэ талаар мөн УИХ-ын гишүүн М.Батчимэг "Төрийн мөнгөөр олон нийтийн мэдээлэл авах эрхийг хаах явдал буруу. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг яаралтай батлах ёстой байна" гэлээ. 

Ийнхүү төр энэ мэт зардлаа хэмнэхээс эхлээд "Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын нэгдсэн чуулган хуваарь ёсоор пүрэв, баасан гаригт хуралддаг бол “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл яаралтай гэж өргөн баригдсан учраас ийнхүү өнөөдөр чуулганаар хэлэлцэж байгаа юм. 