Монгол Улс 2026 оны эхний нэг сард 843 сая ам.долларын бараа импортоор авчээ.
Нийт импортын 25.8 хувь нь нефтийн бүтээгдэхүүн байна. Тодруулбал өнгөрсөн сард 116.6 мянган тонн автобензин импортолсон бөгөөд энэ нь 2025 оны мөн үеэс 40.5% өссөн байна. Дизелийн түлш 147 мянган тонн оруулсан нь өмнөх оны мөн үеэс 13.4% буурчээ.
2026 оны эхний нэг сард суудлын 6,014 автомашин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 62.3%-аар буурч, ачааны автомашин импорт 1,347 ширхэг оруулсан нь жилийн өмнөхөөс 48.8%-иар тус тус буурсан гэж Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас мэдээллээ.
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс цагаан будаа, улаанбуудайн импорт хамгийн их өссөн байна. 2026 оны нэгдүгээр сард 5,300 тонн цагаан будаа оруулсан нь өмнөх жилийн мөн үеэс 6.5 дахин өссөн дүн юм. 11,900 тонн улаанбуудай импортолсон нь өмнөх жилийн мөн үеэс 8.9 дахин нэмэгджээ.
Харин элсэн чихэр, ургамлын тос, өндөгний импорт 17-27 хувь багассан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!