Уншиж байна ...

Аэро Монголиа IATA-ийн албан ёсны гишүүн боллоо

ikon.mn
14 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Аэро Монголиа ХХК нь Олон улсын Агаарын Тээврийн Холбоо (IATA)-ны гишүүнээр албан ёсоор элсэж, дэлхийн агаарын тээврийн салбарын тэргүүлэгч байгууллагын нэгтэй нэгдлээ.

IATA (International Air Transport Association) нь дэлхийн 300 гаруй агаарын тээврийн компанийг нэгтгэдэг бөгөөд салбарын аюулгүй ажиллагаа, санхүү, үйл ажиллагааны стандартыг хөгжүүлж, зохицуулдаг байгууллага юм.

Аэро Монголиа компанийн IATA-ийн гишүүнчлэл нь:

  • Үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх
  • Дэлхийн агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх
  • Харилцагч, түншүүдийн итгэлийг бэхжүүлэх алхам юм.

Энэхүү алхам нь компанийн хөгжлийн чухал үе бөгөөд цаашид дэлхийн агаарын тээврийн салбарын стандарт, шилдэг туршлагыг хэрэгжүүлэн, зорчигчдод илүү найдвартай, тогтвортой үйлчилгээ үзүүлэхэд чиглэнэ гэж Аэро Монголиа мэдэгдэв.

IATA-ийн гишүүнчлэл нь Аэро Монголиаг олон улсын агаарын тээврийн салбарын гол тоглогчдын нэг болгож, ирээдүйд олон улсын нислэг, хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх чухал алхам боллоо.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.