Уншиж байна ...

Мэдэгдэл: Гарал үүсэл тодорхойгүй автомашин худалдан авахаас зайлсхийхийг CARMAX-аас зөвлөж байна

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 49 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

CARMAX Mongolia нь Германы Volkswagen брэндийн БНХАУ-д байршилтай FAW Volkswagen үйлдвэртэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Volkswagen Jetta загварын автомашинуудыг Монгол Улсын зах зээлд нийлүүлж буй цорын ганц албан ёсны түнш байгууллага билээ.

Сүүлийн үед гарал үүсэл, зориулалт, техникийн стандарт нь тодорхой бус, өөр зах зээлд зориулан үйлдвэрлэсэн, үйлдвэрлэгчийн албан ёсны баталгаа, зөвшөөрөлгүй автомашиныг зах зээлд санал болгож буй тохиолдол гарч байгаатай холбогдуулан хэрэглэгч та бүхэнд дараах анхааруулгыг хүргэе.

Дээрх төрлийн автомашинууд нь:

❌ Үйлдвэрлэгчийн баталгаанд ямар ч тохиолдолд хамрагдахгүй.
❌ Албан ёсны сервис, оношилгоо, программ хангамж, сэлбэгийн дэмжлэг авах боломжгүй.
❌ Аюулгүй байдал, найдвартай ажиллагааны эрсдэл дагуулах магадлалтай тул хэрэглэгч та бүхэн худалдан авалт хийхдээ гарч болзошгүй эрсдэлээс зайлсхийж, албан ёсны нийлүүлэгчийн зөвшөөрөл, баталгаат нөхцөлийг сайтар нягтлахыг CARMAX Mongolia-аас онцгойлон анхааруулж, хариуцлагатайгаар зөвлөж байна.

Манай компаниар дамжин нийлүүлэгдэж буй VW Jetta маркийн автомашинууд нь:

✅ Үйлдвэрийн стандартын дагуу үйлдвэрлэгдсэн.
✅ Үйлдвэрлэгчийн 3 жил, 100,000 км-ийн албан ёсны баталгаатай.
✅ 2 жил, 20,000 км-ийн баталгаат сервис үйлчилгээний эрхтэй.
✅ Сэлбэг, дагалдах эд анги, программ хангамжийн дэмжлэгтэйгээр Монгол улсын хэрэглэгчдэд хүрдэг.

Иймд манай байгууллага нь зөвхөн албан ёсны гэрээний дагуу үйлдвэрлэгдсэн, гарал үүсэл нь тодорхой, Монгол Улсад хүчинтэй баталгаат хугацаа, засвар үйлчилгээний эрхтэй автомашинуудын хариуцлагыг бүрэн хүлээн ажиллах бөгөөд баталгаагүй, гарал үүсэл тодорхой бус автомашинтай аливаа байдлаар хамааралгүй болохыг үүгээр тодорхой мэдэгдэж байна.

Бид цааш цаашдаа ч дотоодын зах зээлд гарал үүсэл ил тод, үйлдвэрийн стандарт, баталгаатай, найдвартай, засвар үйлчилгээний эрхтэй автомашиныг нийлүүлэх зарчмыг тууштай баримтлан ажиллах болно.

Хэрэглэгчдийн аюулгүй байдал бол бидний нэн тэргүүний үнэт зүйл юм.

CARMAX Mongolia

2026 он

📍 Хаяг: Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Лавай захын уулзвараас Яармагийн гүүр явах замд, замынхаа урд талд CARMAX Mongolia. Өдөр бүр 10:00 - 19:00.

📞 Холбоо барих утас: 7777-5544

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.