Уншиж байна ...

2026 оны нэгдүгээр сард инфляц 7.5 хувь гарахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт голлон нөлөөлөв

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026 оны нэгдүгээр сард инфляц 7.5 хувьтай гарсан нь өмнөх жилийн мөн үеэс хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 7.5 хувиар нэмэгдсэнийг илтгэв.

Үүний 3.4 нэгж хувь буюу 44.9% нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 11.5% нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс голлон шалтгаалжээ.

2026 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 7 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 8.9 хувь, хүнсний бүлгийн үнэ 12.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 5.6 хувиар тус тус өссөн байна.

зураг
 

 

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо