Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар өнөөдөр төрийн мэдээллийн цахимжилтын талаар дараах мэдээллийг өглөө.
Монгол Улсад 1,392 төрийн байгууллага 3,189 төрлийн үйлчилгээ олгож байгаагаас 2,277 нь цахимжсан байна. Харин цахимжуулаагүй 822 үйлчилгээ байгаа ба цаашид шат дараатайгаар цахимжуулахаар төлөвлөж байгаа аж.
Зарим төрийн үйлчилгээ Хур системээр дамжихгүй байгаа юм байна. Иймд цаашид үйлчилгээнүүдээ үе шаттайгаар Хур системээр дамжуулан цахимжуулах ба төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэхгүй байх нөхцөл үүснэ гэдгийг онцлов.
services.khurdan.gov.mn сайтаас төрийн үйлчилгээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг харж болох аж.
Түүнчлэн Ашигт малтмалын үр ашгийн 60 хувийг ард иргэдэд олгохтой холбоотойгоор E-mongolia дээр хяналтын самбарыг хөгжүүлж байгаа юм байна. Энэ нь ил тодоор тухайн компанийн хэдэн хувь нь АМНАТ, татвар, ногдол ашиг байгаа болон танд ямар шугамаар яаж ирж байгааг харуулах зорилготой аж.
Мөн цаашид төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Zangia.mn сайттай хамтран E-mongolia дээр ажлын байрны цэстэй болж байгаа аж. Иргэн сонирхсон ажлын байрныхаа хүсэлтийг E-mongolia-р дамжуулан өгөх ба улмаар Zangia.mn дээр нээлттэй байгаа 20,000 мэдээллийн санд боловсруулалт хийж танд тохирсон ажлын байрыг санал болгох юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!