Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Нам(МАН)-аас нэр дэвших өндөр магадлалтай хүмүүсийн нэгээр нэрлэж буй.
Өнөөдөр сэтгүүлчид түүнээс ирэх оны сонгууль нэр дэвших эсэхийг нь тодруулахад "Тийм бодол байхгүй. Энэ бол буруу мэдээлэл. Би ажлаа л сайн хийе гэж бодож байна" гэв.
Мөн МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо(НАМЭХ)-ны Ерөнхийлөгчид нэр нь дурдагдаж буй талаар "Би УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний ажлаа маш их хичээж хийж байгаа. Дахиад төрийн бус байгууллага ахлаад намынхаа эмэгтэйчүүдийн холбооны дарга болъё гэх бодол байхгүй. Д.Үүрийнтуяа гишүүнийг дэмжиж байгаа" гэж хариуллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!