Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Канадын Гадаад хэрэг, худалдаа, хөгжлийн яамны Ази, Номхон далайн орнуудтай хөгжлийн хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудал эрхэлсэн Ерөнхий захирал Жеф Нанкивел тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.
Тэд хоёр талын уул уурхай, эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын боломжийн талаар санал солилцжээ.
Дэд сайд Д.Ганхуяг Монгол, Канадын өргөн хүрээтэй түншлэлийн харилцаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагааны салбаруудыг нэмэгдүүлэх сонирхолтойгоо мэдэгдэв.
Ерөнхий захирал Ж.Нанкивел Монгол Улс дахь Канадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа тухайгаа онцолжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!