Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Хаврын баяр”-т аймгийн арслан Б.Дамба түрүүлэв

ikon.mn
2014 оны 5 сарын 6
iKon.MN

Япон улсад жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрийг “алтан долоо хоног” хэмээн өнгөрүүлдэг уламжлалтай.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Япон дахь монгол оюутны холбооноос 1998 оноос эхлэн “Монголчуудын хаврын баяр”-ыг 16 дахь жилдээ зохион явуулж буй нь энэ юм. Энэ жилийн баярыг Токио хотын Нерима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд монголчууд харүмацүри буюу хаврын баяраа тэмдэглэлээ.

Хаврын баярыг хамгийн их шимтэн үздэг спорт бол маргаангүй үндэсний бөхийн барилдаан юм. Энэ удаагийн барилдаанд аймаг, сумын цолтой 32 бөх барилдсанаас аймгийн арслан нэг, сумын заан цолтой хоёр бөх зодоглосон билээ.

Үзүүр, түрүүнд шалгарсан хоёр бөхийн засуулаар мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал, шинэхэн ёкозүна Какирюү М.Ананд нар ажиллажээ.

Энэ барилдаанд өнгөрсөн жилийн үзүүр бөх аймгийн арслан Б.Дамба даагаа нэхэн энэ удаа түрүүлсэн бол үзүүрт залуу бөх Төмөрбаатар шалгарав. Уг барилдаанд түрүүлсэн бөхийн шагналыг Монгол сүмочдын холбоо хариуцан байлжээ. Тэгвэл түрүү бөх 50 мянган иен авсан бол үзүүр бөх 30 мянган иен халааслажээ.

Сонирхуулахад үзүүр, түрүүнд шалгарсан хоёр бөхийн засуулаар мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал, шинэхэн ёкозүна Какирюү М.Ананд нар ажиллажээ.