Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Шар айргийг магтан дуулъя!

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хүн төрөлхтний бүтээсэн гайхамшигт ундаануудын нэг болох шар айрагны тухай хэн юу гэж хэлснийг цуглуулан хүргэж байна. Гэхдээ хэтрүүлж болохгүй гэдгийг битгий мартаарай.

 

"Аяга шар айраг бол хаадын ундаа гэсэн үг" Уильям Шекспир

 

"Шар айргийг нээсэн хүн бол жинхэнэ мэргэн ухаантан" Плато

 

"Шар айраг бол бурхан бидэнд хайртай, бидэнд аз жаргал хүсч явдгийн баталгаа" Бенжамин Франклин

 

"Сайн шар айргийг нэг балгалтаар мэдэж болох ч дуустал нь шалгасан дээр" Чех зүйр үг

 

"Би шинэхэн шар айрагны ганц дуслын төлөө энэ өрөөнд байгаа бүгдийг алахад бэлэн байна" Хомер Симпсон

 

"Сүү бол хүүхдийн ундаа. Чи том болохоороо шар айраг л уух ёстой" Арнольд Шварцнеггер

 

"Шар айраг бол энэ дэлхий дээрх хамгийн сайхан, хараал идсэн ундаа" Жек Николсон

 

"Би шар айргийг хүндэлдэг" Рассель Кроу

 

"Шар айраггүй газрыг улс гэхэд хэцүү" Фрэнк Заппа

 

"Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу нээлт бол эргэлзээгүй шар айраг" Дэйв Берри

 

"Надад шар айрганд дуртай хүүхэн олж өгвөл би дэлхийг байлдан дагуулахад бэлэн байна" Кайзер Вилгельм

 

"Ялсан үедээ чи шар айраг хүртэх гавъяатай, харин ялагдсан үед чинь тэр чамд мөн л хэрэгтэй" Наполеон

 

"Шар айраг исгэдэг болсон нь галыг хэрэглэдэг болсноос ч чухал нээлт байж магадгүй" Дэвид Рэйнс Воллос