ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цэвэлсүрэн: Шөнийн цагаар зовиур илэрч байвал эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй

Э.Туул
2014 оны 5 сарын 3
Монголын мэдээ
Зураг зураг
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулаторийн Уушгины кабинетын сувилагч Д.Цэвэлсүрэн

Манай энэ удаагийн “Сувилагчийн зөвлөгөө” буланд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулаторийн Уушгины кабинетын сувилагч Д.Цэвэлсүрэн оролцож байна.

Тэрбээр амьсгалын замын архаг өвчин болох гуурсан хоолойн багтраа өвчний талаар зөвлөснийг хүргэж байна.  

-Амьсгалын замын өвчний дунд багтраа гэдэг хэцүү өвчин байдаг шүү дээ. Энэ өвчний талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Ерөнхийдөө амьсгалын за­­­мын архаг өвчин гуурсан хоо­лойн багтраа нь дэлхий дээр түгээмэл тохиолддог өвчний нэг юм. Хүн амын 5-8 хувь нь гуурсан хоолойн багтраа өвчнөөр өвчилдөг гэсэн судалгаа байдаг. Амьсгалын замын эргэх шинж чанартай бөглөрлийн улмаас үүссэн, эмнэлзүйд амьсгаадах, ханиах, бачуурах шинж үе үе давтагдан илэрдэг онцлогтой өвчин. 

-Энэ өвчнийг сэдрээхэд ямар хүчин зүйл нөлөөлдөг юм бэ?

-Амьсгалын зам нарийсах гурван хүчин зүйл байдаг. Үүнд, янз бүрийн цочроогч бодисын нөлөөгөөр гуурсан хоолой агших, шигүү мөхлөгт эс, базофилийн дегрануляци болсноос үрэвслийн медиатор ялгарсны дүнд салст хаваг­наж, үрэвсэл явагдана. Шүү­рэл ялгарал ихсэх зэрэг өөрчлөл­түүдээс амьсгалын зам нарийс­даг. Энэ мэтчилэн нөлөө­лөх гол хүчин зүйлүүд бий. 

-Гуурсан хоолойн багтраа өвчнөөр өвчилсөн тохиол­долд ямар шинж тэмдэг илрэх вэ?  

-Цээжээр өвдөх, ханиах, тэр дундаа өглөө эрт ханиалгах, амьсгал давчдах, дутагдах зэ­рэг шинжээр илэрдэг. Гадаад бо­лон дотоод шалтгааны ул­маас гуурсан хоолойн гөл­гөр булчин агшиж, салст бүрхэвч хөөнгөшиж хавагнаж, шүүрэл ялгаралт ихэссэнтэй холбоотойгоор амьсгал боог­дох, бачуурах шинжээр илэрдэг архаг дахилттай явцтай өвчин юм. 

-Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ? 

-Хүйтэн агаар, биеийн ачаа­лал, сэтгэл санаа, харшил, тэр дун­даа гэрийн тоосны хачиг, ургам­лын тоос, амьтны үс ноос, арьсны харшил, халдвар, эм та­риа (үрэвслийн эсрэг даав­рын бус эм, бета-блокатор эм) зэрэг нь уг өвчнөөр өвчлөх шалт­гаан нөхцөл болдог учраас урьд­чилан сэргийлэх хэрэгтэй.

Мөн унтахад шаналгаатай бо­лох, долоо хоногт шөнийн ца­гаар голчлон ийм зовиур (хүнд хэлбэрийн багтрааны шинж) илэрч байвал эмнэлэгт яарал­тай хандах хэрэгтэй. 

Түүнчлэн дээрх шинж тэмдгүүд нь до­лоо хоногийн амралтын өд­рүүд, баярын өдрүүдэд арил­даг бол ажил дээр нь ямар нэ­гэн шалтгаант хүчин зүйл байх магадлалтай. Тиймээс спиро­мет­рийн шинжилгээ хийл­гэж бөглөрлийн хэлбэрийн алдагд­лаа хянуулж,  цээжний рентген зураг авахуулж, арьс хатгах сорилоор харшлыг тогтооно. 

Мөн хурц багтраа хөдлөлийг тогтооход, PEF, цэрний өсгөврийн шинжил­гээ, цусны дэлгэрэнгүй шин­жил­гээ, мочевин болон элект­ролит, С идэвхт уураг тодор­хой­лох, цусны ариун чанар үзэх шинжилгээ хийлгэх шаардлагатай. 

Зураг