Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл Америкийн Конгресс, Холбооны яам, агентлаг, бизнес, лобби бүлэг, хэвлэл мэдээлэл, судалгааны байгууллагын төлөөлөгчдийг Элчин сайдын яаман дээр хүлээн авч уулзаж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, Монгол-Америкийн харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариулсан байна.
Оролцогчид Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүд, түүнчлэн урлаг соёл, аялал жуулчлалын хөгжлийн талаар асууж сонирхон, дэлгэрэнгүй мэдээлэл авч, хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан аж.
Вашингтон дахь "Intergovernmental Professional Group" байгууллагатай хамтран зохион байгуулсан энэхүү уулзалтад 60 орчим төлөөлөгчид оролцжээ..
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!