Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Консулын газрын захирал Италид ажиллалаа

ikon.mn
2014 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улсад томилолтоор ажиллаа.

Энэ үеэр Италийн Гадаад хэргийн яамны Гадаад дахь италичууд болон цагаачлалын бодлогын асуудал хариуцсан ерөнхий газрын дэд захирал ноён Марко Жүнжитай уулзсан байна.

Уулзалтаар гадаадад амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг Италийн Гадаад хэргийн  яамны туршлага, шинэ арга барилын талаар ярилцсан аж. Мөн гадаадад амьдарч буй итали иргэдийн цахим бүртгэл, улс төрийн сонгуульд оролцох эрх, иргэдийн сайн дурын төлөөллийн байгууллагуудын үүрэг оролцооны асуудлаар санал солилцжээ.

Түүнчлэн, Ш.Сүхбаатар захирал Монгол Улс болон Бүгд Найрамдах Итали Улсын дипломат паспорттай иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээрт ойрын хугацаанд гарын үсэг зурах нь хоёрын талын харилцаанд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.