Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Долоон буудлын эцсийн зогсоолыг шилжүүлнэ

ikon.mn
2014 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Долоон буудлын эцсийн зогсоолыг шилжүүлнэ

Авто замын хөдөлгөө­ний ачааллыг бууруулах хө­дөл­­гөөний аюулгүй байд­лыг хангах зорилгоор нийс­­­лэлийн Засаг даргын 2013 оны А/645 дугаар захирамжийн дагуу Чин­гэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Долоон буудал орчмын зогсоолын талбайг шинэчлэн өөрчлөх, эцсийн буудлыг шилжүүлэх са­налыг “Улаанбаатар хо­тын замын хөдөлгөөний ачаал­­лыг бууруулах ажлыг зо­хион байгуулах, нэгдсэн удирд­лагаар хангах ажлын хэсэг”-ээс гаргалаа.

Долоон буудлын эц­сийн буудлаас буцан эр­гэ­дэг хоёр чиглэлийн 28 ав­тобус, 7-н буудалд хотын тө­вөөс нийт 72 автбус ирж зогсдог төдийгүй зус­лан­­гийн үйлчилгээнд 10 чиглэлд нийт 30 орчим автобус үйлчилж байгааг нийс­­лэлийн Тээврийн газ­­раас мэдээллээ. 

Мөн До­лоон буудлаас зуслан чиг­­лэлд богино эргэлт хий­­дэг хувийн жижиг авто­­­машин, бага оврын авто­бу­­­сууд долоон буудлын эцсийн зогсоолд зогсож үйлчилгээ явуулдаг байна.

Хот өргөжин тэлж, Долоон буудлаас цааш шинэ суурьш­­лийн бүс нэмэгдсэн учраас эцсийн буудлыг нүүл­гэх шаардлагатай гэж ажлын хэсгийхэн үзэж байна. Тухайлбал, Долоон бууд­лын эцсийн зогсоолыг “Зунжин” дэлгүүрийн урд зогсоол руу шилжүүлэх, до­лоон буудлын буцаж эргэх уулзврыг өргөсгөж, арал хийх зэрэг ажлыг хэрэг­­жүүлэх шаардлагатай талаар санал солилцлоо. 

“Зунжин” дэлгүүрийн зогсоолын талбайд авто­бус­ны буудлын эцсийн зог­­соолыг шинээр бий болгос­­­ноор 7-н буудал дахь замын хөдөлгөөний ачаа­­лал тодорхой хувиар буурч, зарим иргэд олон авто­­бус дамжихгүй байх боломж­­­той гэж үзэж байна.

Тус дэлгүүр нь 7 бууд­­лаас 4 км-ийн зайтай, ашиг­­тай талбай 4800м2, ойрол­­цоогоор 300 ширхэг автомашин байрлах бүрэн боломж­той юм байна. Энэхүү саналыг ажлын хэс­гийн хурлаар хэлэлцэн эцсийн шийдвэр гаргах юм.