Эрдэнэт үйлдвэрээс энэ сарын эхээр их хэмжээний үнэт чулуу алдагдсан мэдээлэл байна.
Тус компанийн Хүдрийн уурхайгаас 210 кг оюу алдагджээ.
Хулгайчид эрдэнийн чулууг нийслэлд худалдахаар тээвэрлэж явахад нь Эрүүгийн Цагдаагийн Газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид илрүүлжээ.
Энэ тухай албаны эх сурвалжаас тодруулахад “Эрдэнийн чулууг хууль бусаар худалдан борлуулахаар тээвэрлэж явсан Б, А, Ш нарыг өнгөрсөн пүрэв гарагт саатуулсан. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!