Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Стерлингийг NBA-ээс хөөгдөхөд хүргэсэн зураг

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

NBA-ын Clippers багийн эзэн Дональд Стерлингийг тойрсон арьс өнгөөр ялгаварлах үзлийн асуудал түүнийг NBA-ээс хөөснөөр дууслаа.

Түүний найз бүсгүйтэйгээ ярьсан ярианы бичлэг олон нийтэд ил болсноор бөөн шуугиан дэгдсэн юм. Анх найз бүсгүй Стивиано нь алдарт сагсан бөмбөгчин "Мэжик" Жонсонтой авхуулсан зургаа Инстаграмд оруулжээ.

Баруун гар талынх нь Стивиано

Гэтэл Стерлинг үүнд дургүйцэж Стивианотой маргалдсан бөгөөд бичлэгийг найз бүсгүй нь өөрөө хийж Интернэтэд тараасан гэнэ. Тэдний ярианд өнгөт арьстнуудын тухай таагүй үгс байгаа нь олны дургүйг хүргэсэн байна.

Тухайлбал Стерлинг "Чи харуудтай унтаж болно...Авчирч болно. Ер нь юу дуртайгаа хийж болно...Харин ингэж тэднийг олон нийтэд сурталчлахгүй байхыг би хүсч байна. Манай тоглолтон дээр ч битгий дагуулж ирж бай.." гэжээ.

Түүний энэ үгс Африк-Америк иргэдийг ихээхэн бухимдуулж Snoop dog, Rihana бүр Ерөнхийлөгч Обама хүртэл эсэргүүцсэн мэдэгдэл хийгээд байгаа юм.