Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад жуулчид гар татдаггүй

П.Булган, Өдрийн шуудан
2014 оны 4 сарын 29
Өдрийн шуудан
Зураг зураг
Хятад жуулчид гар татдаггүй

Хятадын жуулчид үрэлгэнээрээ дэлхийд тэргүүлдэг болжээ. Эдүгээ дэлхийн 10 жуулчин тутмын нэг нь хятадын жуулчин байна.

Тухайлбал, 2013 онд 97,3 сая хятад хүн дэлхийн улс орнуудад аялж, амарчээ.

Үүний төлөө Хятадын жуулчид нийтдээ 129 тэрбум ам.доллар зарцуулж, бусад улсын жуулчдыг хол хаясан бол, хоёрдугаар байрт орсон АНУ-ын жуулчид 86 тэрбум доллар зарцуулсан байна.

Ийн тэд аялал жуулчлалд зарцуулсан мөнгөнийхээ хэмжээгээр дэлхийд тэргүүллээ.

Дэлгүүр хэсэх, аялахын ач холбогдлыг асуухад, хятадуудын 80, ойрхи дорнодын 56, оросуудын 48 хувь эерэг хариулт өгчээ. Гэхдээ тэдний хэлснээр, энэ бол ердөө эхлэл бөгөөд учир нь эдүгээ Хятадын хүн амын дөнгөж тавхан хувь нь гадаад паспорт эзэмшдэг аж.

Хятад жуулчдын тоо 2020 он гэхэд хоёр дахин нэмэгдэж, нийт зарлага нь гурав дахин өснө гэсэн урьдчилсан тооцоо байна.

Зураг