Virus Shield гэх аппликейшний сүүлийн өдрүүдэд борлуулалт ихтэй байгаа ч энэ нь алдаатай байсан тул “Гүүгл” компаниас нөхөн төлбөр олгоно гэдгээ мэдэгдлээ.
Тус програмын тайлбарт нь “Та хуулж авсан программын тусламжтайгаар ганц товшоод л вирусээс сална” гэсэн ч энэ бүхнийг ‘Ухаалаг цагдаа” туршиж үзээд зөвхөн дэлгэцэн дээрх айкон нь өөрчлөгдөж байгааг тогтоосон юм. Тус компанийн сайтад гуравдугаар сарын 28-нд тавигдсан хуурамч аппликейшнийг энэ сарын 6-нд устгажээ.
“Гүүгл” тус аппликейшнийг татаж авсан хэрэглэгчдэд цахим шуудан илгээж 3.99 ам.долларын нөхөн олговор өгөхөөр болсноо мэдэгдсэн юм.
Тус аппликейшнийг хөгжүүлэгч 17 настай Жесси Картер “Гардиан” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Ямар ч утгагүй үл ойлголцол гарсан байна. Аппликейшний хөгжүүлэлт бүрэн дуусаагүй байхад сайтад тавигдсан. Ердөө л хэрэглэгчийн харилцах загварыг гаргачихсан концепц байсан юм” хэмээжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!