Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нар анхааралдаа авч арга хэмжээ авч өгнө үү

Б.Ану
2014 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нарын сонгогдсон Баянгол дүүргийн иргэд олон нийтийн сүлжээгээр хандаад байна. 

Тус дүүргийн 13-р хорооны 1 ба 2-р байрны гадна байдаг хүүхдийн тоглоомын талбайд барилга барихаар хашаа барьжээ. 

Улмаар тоглоомуудыг эвдэж барилга барих ажилд шуударсан талаар олон нийтийн сүлжээгээр оршин суугчид гомдлоо илэрхийлж байна. Уг нь тус хүүхдийн тоглоомын талбайд багачууд, хөгшчүүд ийнхүү тоглож, нарладаг байсан аж. 

ВИДЕО:

 

Тиймээс оршин суугчдын зүгээс хүүхдийн тоглоомын талбайгаа аврахыг хүсч байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нар үүнд анхаарлаа хандуулж, сонгогчдынхоо хүсэлтийг харгалзаж асуудлыг нь шийдвэрлэж өгнө гэж найдаж байна.