Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Мишель Обамаг төгсөлтийн үдэшлэг дээр байлгахаас татгалзжээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Канзас мужийн сургуулиудын төгсөгчдийг шагнах ёслолын арга хэмжээнд  оролцон, төгсөгчдөд мэндчилгээ дамжуулахаар төлөвлөж байжээ.

Энэ тухай сургуулийн захиргаа сурагчдад болон эцэг эхчүүдэд мэдээлсний дараа тэргүүн хатагтайг энэ үдэшлэгт оролцуулахыг эсэргүүцсэн өргөх бичигт 1,2 мянган хүн гарын үсэг зурсан тухай Индепендент сонин мэдээлжээ.

Тэргүүн хатагтайг эсэргүүцэх болсон нь төгсөлтийн үдэшлэгийн тасалбар хязгаартай байхын дээр тэргүүн хатагтай туслахууд болон олон бие хамгаалагчдынхаа хамт үдэшлэгт ирснээр танхимд хэтэрхий их зай эзлэж, сурагчдад зориулсан гол арга хэмжээнээс хүмүүсийн анхаарал холдож тэргүүн хатагтай дээр төвлөрөх болно гэж эцэг эхчүүд дургүйцсэн байна.

Харин тэргүүн хатагтайг оролцуулахгүй гэсэн өргөх бичгийг 18 настай төгсөгч Тейлор Гиффорд санаачлан, тойргийн боловсролын газарт 1,2 мянган хүний гарын үсэгтэйгээр өгсөн байна. Ийнхүү сургуулийн нэг төгсөгч тэргүүн хатагтайг оролцуулахгүй байх талаар өргөх бичиг өгсөн бол АНУ-ын Ардчилсан намыг дэмжигч өөр нэгэн төгсөгч Эбби Руботт хоёр арга хэмжээ зохион байгуулах санал гаргажээ.

Хоёр арга хэмжээний нэгэн дээр тэргүүн хатагтайг оролцуулж, харин нөгөө арга хэмжээн дээр нь Мишель Обамагийн мэндчилгээг дэлгэцээр үзүүлэх санал гаргасан ч одоогоор ямар нэгэн шийдэлд хүрээгүй байна.

Канзас мужийн таван сургууль уламжлал ёсоор хамтран, нэг дор  хийдэг энэхүү ёслолын ажиллагаа нь хотын 8000 хүний багтаамжтай хэвлэлийн танхимд болохоор төлөвлөгдсөн байжээ.