- Эдийн засгийн онцлох мэдээ -
Австралийн Экс-Им банк ба Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас Оюу толгойд олгох зээлийг сунгахаар боллоо.
Зэсийн экспорт 53 хувиар өсчээ
Монголын гуравдугаар сарын зэсийн экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 53 хувиар өсч 140 сая ам.доллараас 214.1 сая ам.долларт хүрчээ.
Ийнхүү оны эхнээс хийгдсэн нийт экспортын 35 хувийг зэс эзэлж байна.
Тэгвэл нүүрсний экспортын биет хэмжээ 8.4 хувиар өссөн ч үнийн дүнгийн хувьд 1 хувиар буурчээ. Мөн боловсруулаагүй нефьт ба алтны экспорт 68 ба 110 хувиар өслөө. Алтны экспорт өссөн нь роялтийг 5-10 хувь байсныг 2.5 хувь болгож бууруулсантай холбоотой юм.
Монгол Улс уул уурхайн салбартаа илүү их хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байна
Монголын Улсын Засгийн газраас УИХ-ын чуулганаар хоёр хуулинд өөрчлөлт оруулж уул уурхайд орох хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэж мэдэгджээ. Эхний хууль нь шинээр хайгуулын лиценз олгохыг түр хугацаанд хориглосныг өөрчлөх, хоёр дахь хууль нь урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах юм.
Харин эдгээр хуулийг өөрчилснөөр хурдан хугацаанд хөрөнгө оруулалт сэргэхгүй гэж шинжээчид үзэж байна. Хуулийн өөрчлөлтүүд хамгийн эртдээ тавдугаар сарын дундуур хийгдэх боломжтой боловч УИХ-д хэлэлцүүлэг маргаан ихтэй өрнөвөл хойшлох боломжтой юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!