Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Хүннү ресурс”-ийн захирал Марк Д Ументийг хуулийнхан “сонирхож” эхэллээ

Ж.Идэр
2014 оны 4 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг
“Хүннү ресурс”-ийн захирал Марк Д Ументийг хуулийнхан “сонирхож” эхэллээ

“Хүннү ресурс”-ийн захирал Марк Д Умент Үнст худагийн ордын маргааныг 10 гаруй сая ам.доллар өгч байж зохицуулсан тухай хэвлэлээр цацагдсаны дараахан тэрээр Монголоос явсан талаар бид мэдээлсэн.

Түүний хаашаа явсан, эргэж ирэх эсэх талаар тус компаниас тайлбар өгөөгүй юм.

Марк Д Умент Монгол Улсад ямар нэг татвар төлөлгүйгээр хууль хамгаалалтынхнаас гадуур дээрх маргаанаа зохицуулсан байж болзошгүй аж. Үүнээс гадна түүнийг хууль хяналтынхан “сонирхож” эхэлсэн талаар мэдээлэл байна.  

“Хүннү ресурс”-ийн толгой компани болох Тайландын “Банпу” компани алдагдлаа бууруулахын тулд нарны эрчим хүчний салбарт ихээхэн найдвар тавьж буй талаар “bangkokpost.com” сайтад мэдээлсэн юм.

Тайланд болон Японд нарны эрчим хүчний зах зээлд өрсөлдсөнөөр нүүрсний үнийн уналтын нөлөөг хамгийн бага төвшинд хүргэнэ гэж тэд үзэж байгаа аж.

Зураг