Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Erdene Resource"-ийн нэмэлт хувьцааг 350,000$-аар худалдан авлаа

PURPLEBOOK
2014 оны 4 сарын 28
PURPLEBOOK
Зураг зураг

Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн томоохон компаниудын нэг Teck Resources нь Erdene Resource-ийн 2 сая ширхэг нэмэлт хувьцааг 350,000 ам.доллараар худалдан авлаа. 

Ингэснээр Erdene Resource-ийн 14.2 хувийг эзэмшиж байгаа бөгөөд 9 сая ширхэг хувьцаа болон 1 сая ширхэг варрантыг эзэмшиж байгаа юм. Уг хөрөнгө оруулалтыг Монгол дахь Khuviin Khar зэсийн ордын судалгаа, шинжилгээг гүйцэтгэхэд ашиглах юм.

Мөн өнгөрсөн даваа гаригт 4 сая ширхэг хувьцааны нэгж нэмж гарсан 650,000 ам.доллар татахаар төлөвлөж байгаагаа Erdene Resource илэрхийлжээ. Уг хөрөнгө оруулалтыг компанийн өөрийх нь эзэмшиж буй Алтан нар төслийг санхүүжүүлэхэд ашиглах юм.

Хувьцааны захиалга авах хугацаа нь тавдугаар сарын 2-оор дуусгавар болно. Хувьцааны нэгж нь нэг хувьцаа болон хагас хувьцаа худалдан авах эрх бүхий варрантаас бүрдэнэ. Уг варрант нь хоёр жилийн хугацаанд нэг хувьцааг 24 центээр худалдан авах эрхтэй байх аж.

Энэ мэдээлэл гарснаар Торонтогийн биржид хувьцааны ханш 17 хувиар өсчээ.