“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ээс нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдэд байгуулагдсанаасаа хойш хийж хэрэгжүүлсэн, цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, Нийслэлийн авто замын газар, Нийслэлийн Замын цагдаагийн газар болон Улаанбаатар Нэгтгэлийн инженер техникийн ажилчдын хамтарсан комиссын бүрэлдэхүүн хоёр сарын хугацаанд Нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид үзлэг, тооллого хийсэн дүнгээ танилцууллаа.
Мөн 2014 онд 23.760 тн өнгө болон суурь асфальт бетон хольц үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа. Өнгөрсөн онд цагт 120 тн асфальт бетон хольц үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг шинээр барьсан байгаа.
Тус үйлдвэрийг энэ сард ашиглалтанд оруулахаар төлөвлөж, үйлдвэрийн туршилтыг өнөөдрөөс эхлүүлэхээр болжээ.
Ингэснээр хотын гол болон туслах замуудын засвар хийхэд асфальт бетон хольцио ашиглах боломж бүрдэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!