Японы автомашин үйлдвэрлэгч Ниссан компаний Европ дахь салбар нэгэн туршилт хийж байна.
Шавар шавхай өөртөө наалдуулдаггүй тусгай будгаар машиныг будаж туршиж байгаа юм.
Ингэснээр ирээдүйн машинууд бохирдохоо болих гэнэ. Гадарга руу үсэрсэн шавар шавхай огт тогтохгүй.
Будгийг Ultra Tech International компаниас нийлүүлжээ. Харин ийм будгийг хэзээ машины стандарт болгох нь тодорхойгүй байна.
Доорх хөдөлгөөнт дүрсэн дээр энгийн будагтай, тусгай будагтай хоёр гадарга дээр шавхай хэрхэн үйлчилж байгааг харьцуулан харуулжээ.

Эх сурвалж: Nissan Europe
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!