2020/07/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
B30
УЛААНБААТАР
29°
|
17°
B30
УЛААНБААТАР
21°
|
14°
15:00
S30
25°
16:00
S30
23°
17:00
S26
22°
18:00
S26
21°
19:00
S26
21°
20:00
S26
20°
21:00
S26
20°
22:00
S29
19°
23:00
S29
18°
00:00
S29
17°
01:00
S40
15°
02:00
S40
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/04/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төмөр замыг Монголоор дайруулах саналыг Медведев дэмжжээ

Г.Од
2014 оны 4 сарын 24
www.mongolianminingjournal.com
Зураг
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев

ОХУ-ын Тувагийн эрчим хүчний үйлдвэрлэлийн корпораци нь /ТЭПК/ Элегест коксжих нүүрсний ордыг ашиглах төслийн хүрээнд ордоос БАМ хүртэлх нийт 410 км төмөр замыг шинээр барих тендерийг өнгөрсөн сард зарласан билээ.

Энэхүү шалгаруулалтын дүнгээр “Элегест-Кызыл-Курагино” төмөр замын ажлыг “СГК-трансстройЯмал” компани 144,3 тэрбум рублиэр гүйцэтгэхээр болсон байна. Төмөр зам барих ажлыг ирэх 6 дугаар сард эхлүүлж, 2018 оны 1 дүгээр улиралд дуусгахаар төлөвлөжээ.

Мөн энэ чиглэлийн төмөр замаар Тувагийн Улуг-Хемскийн нүүрсний сав газарт олборлолт явуулж буй Оросын Evraz group, Хятадын төрийн өмчит China coal, Северсталь компаниудын нүүрсний тээвэрлэлтийг давхар хийх аж. 

“Элегест-Кызыл-Курагино” төмөр замыг үргэлжлүүлэн Монгол улсын газар нутгаар дайруулан БНХАУ-тай холбох  саналыг Ерөнхий сайд Д.А Медведев маш чухал болохыг онцлон тэмдэглэж, дэмжиж буйгаа мэдэгджээ. 

“Элегест-Кызыл-Курагино” төмөр замыг үргэлжлүүлэн Монгол улсын газар нутгаар дайруулан БНХАУ-тай холбох талаар ОХУ-ын Батлан хамгаалах сайд С.К Шойгу Төрийн ДУМ-ын хуралдаан дээр санал дэвшүүлсэн юм. Ерөнхий сайд Д.А Медведев төмөр замын энэ чиглэл маш чухал болохыг онцлон тэмдэглэж, саналыг дэмжиж буйгаа мэдэгджээ. 

Сибирийн бүс нутгаас Монголоор дамжин өнгөрч Хятадтай холбогдох төмөр замын төсөлтэй холбоотой тодорхой алхамууд оны сүүлчээр хийгдэх төлөвтэй байгаа тухай Төрийн ДУМ-ын гишүүн В.Е Зубарев мэдэгдсэн байна.

Тэрээр “Өнөөдөр Монгол улсын эдийн засгийн эрчимтэй хөгжлийг даган дэд бүтэц, тэр дундаа төмөр замтай холбоотой томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих болсон. Орос энэ бүхнийг анхаарахгүй байж болохгүй. Хөрш орны энэ таатай байдлыг ашиглан Азийн шинэ зах зээлүүдэд гарах боломж нээгдэх юм” хэмээжээ. 

 

http://www.mongolianminingjournal.com/

Зураг
x