Оросын Facebook гэгддэг Vkontakte-г үүсгэн байгуулагч Павел Дуров Орос орныг орхин явсан байна.
Компаний удирдлагыг уг компанийн хөрөнгө оруулагчид, Путины ойрын хүмүүс болох Игорь Сечин, Алишер Усманов нарт шилжүүлжээ.
Ингэх болсон шалтгаан нь Оросын тагнуулын албад тус улсын иргэдийн талаар мэдээлэл шаардах болсноос үүдэлтэй гэнэ.
Дуров хэвлэлд мэдээлэхдээ "Би Оросоос дүрвэж байна. Эргэж ирэх бодол алга. Харамсалтай нь Орост одоохондоо Интернэт бизнес хөгжихөд тохиромжгүй байна" гэжээ.
Тэр энэ жилдээ багтаж өөр мобайл нийгмийн сүлжээ үүсгэх бодолтой байгаа гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!