Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛ БАХАРХАЛ: Баттүшиг хүү Оюутан-Багш болжээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 24
IKON.MN
Зураг зураг

Гоц ухаантай Монгол хүү өнгөрсөн нэг жилийн хугацаанд MIT (Massachusetts Institute of Technology)-д онлайн сургалтыг нь хэрхэн сайжруулахыг зааж байна.

15 настай Монгол хүү Мянганбаярын Баттүшиг MIT-ын анхны нээлттэй онлайн сургалтыг (MOOC – Massive Open Online Course) дүүргэж хамгийн өндөр оноо авсан билээ. Уг сургалтыг үүсгэн байгуулагчид өндөр чанартай сургалт дэлхийн хаана ч хүрч болохыг харууллаа хэмээн хүүгийн амжилтыг нэлээд сурталчилсан.

Харин үүний дараа MIT болон Харвардын Их сургуулийн хамтарсан онлайн сургалтыг хөгжүүлэх төсөл болох edX-ын тэргүүнүүд хүүд ажил санал болгожээ.

Зорилго нь онлайн сургалтыг дунд сургуулийн сурагчдад илүү сайн, хүртээлтэй болгоход туслах ажээ.

Баттүшигийг ажиллуулахаар авчрахад визний асуудал гарсан гэнэ. Харин түүний дунд сургуулийн захирал, мөн  MIT-ыг төгсөгч, нэгэн арга зааж өгчээ. Энэ нь оюутны виз авч очоод MOOC-д оюутан ажилтан болох санаа.

Яг энэ замаар явсан Баттүшиг хүү өнөөдөр MIT дэх эхний жилээ дуусгаад MOOC-д ажиллаж эхэлжээ. Тэр одоо 17 настай.

edX-ын CEO Агарвал “анх уулзсаны дараа Баттүшиг манай ажилтнуудад илтгэл тавьсан. edX-ын ихэнх ажилтан үүнд оролцож түүний үг бүрийг анхааралтай сонсож байлаа” гэж дурсжээ.

Тэдний гайхлыг төрүүлсэн нэг зүйл нь Баттүшиг хэрхэн MIT-ын цахилгаан хэлхээ, электроникын шалгалтыг урьдчилан суралцалгүйгээр давсан бэ гэдэг байв.

Тэр 150,000 орчим онлайн суралцагчдаас хамгийн дээд оноог авсан юм.

Тиймээс түүний бие дааж суралцсан арга барил edX төслийнхний анхаарлыг татаж, түүнээс суралцацгааж байна.

Баттүшиг хүү элдэв өөр зүйлд цаг үрэхгүй цэвэр хичээлдээ төвлөрч ажилдгийг edX-ынхан ажиглажээ. Тэр уран зохиолын ном огт уншдаггүй бүр Харри Поттерыг ч тоодоггүй гэнэ. Анх MIT-ыг сонгож суралцах болсон нь түүний алдар нэртэйд биш зүгээр л танилцуулга видеоноос нь iPhone хэрхэн ажилдгийг заах болно гэсэн амлалтыг олж үзээд л сонгожээ.

Мөн түүний дунд сургуулийн захирал түүнийг их дэмждэг байсан нь нэмэр болсон гэнэ.

Одоо Баттүшиг MOOC-д ажиллахын хажуугаар оюутны амьдралаар амьдарч үргэлжүүлэн суралцаж байна. Оюутан байхын хамгийн хэцүү нь гэрээ санах гэж тэр хариулжээ.

 

Эх сурвалж: slate.com