Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын гоц ухаантан хүүг Япончууд онцолж байна

Б.Ану
2014 оны 1 сарын 28
iKon.MN
М.Баттүшиг

Долоон сая  уншигчтай Асахи сонин өдөрт өглөө орой хоёр удаа хэвлэгддэг байна. Тус сонины сэтгүүлч Р.Канаригийн “Цахим сургалтын хувьсгал ба үнэгүй онлайн хичээлийн эрэлт, хэрэгцээ” ном хэвлэгдэн гарчээ. 

Тус номын 4 дүгээр бүлэг нь Массачусетсийн Технологийн их сургуульд суралцах эрх авсан монгол хүү М.Баттүшигийг тусгайлан сурвалжилсан тэмдэглэлээс бүтжээ. 

Зохиогч нь “Улаанбаатар хотын Сант дунд сургуулийн сурагч М.Баттүшиг 15 настайдаа Mассачусетсийн “EDX” онлайн хичээлийг үзэж шалгалт өгчээ. Улмаар Mассачусетсийн их сургуульд элсэн орох эрхийг авсан. Технологийн салбарт дэлхийд хамгийн өндөр боловсролыг олгодог Массачусетсийн технологийн их сургуульд шалгалт өгсөн 160 мянган хүүхдээс монгол хүү М.Баттүшиг нэгд жагссан байна. Ингэснээр М.Баттүшиг хүү гоц ухаантан гэж нэрлэгдэх болжээ” гэж онцлон тэмдэглэсэн байна.

Массачусетсийн технологийн их сургууль нь 1861 онд байгуулагдсан. Тус сургууль нь өнөөг хүртэл 200 мянган сод ухаантныг төрүүлсэн дэлхийн шилдэг 10 сургуулийн нэг юм. Монголын гоц ухаантан хүү хэмээн нэрлэгдэж буй М.Баттүшиг дээрх 200 мянган сод ухаантны нэг болох нь дамжиггүй. М.Баттүшиг хүү Монгол Улсын нэрийн хуудас, бидний ирээдүйн бахархал болно гэдэгт эргэлзэх зүйлгүй биз ээ.

Номын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Эх сурвалж: Монгол Улсаас Осака хотод суугаа Ерөнхий консулын газар