“Дөл түшиг” компани залилсан орлогоо буцаахаар болов
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороон дахь “Ургах наран” хорооллын зүүн хэсэгт барилгын төмрийн худалдаа эрхэлдэг “Дөл түшиг” компани хууль бусаар ашиг олж байсныг ШӨХТГ-аас тогтоосон.
Хятадын хөрөнгө оруулалттай тус компани худалдсан төмрийнхөө нэг тонн тутамд 60-80 кг дутааж ашиг олдог байсан нь нотлогдсон юм.
Тодруулбал, энэ сарын эхээр тус компани барилгын төмөр худалдан авсан “Дега-Монгол” компанийн ажилчдыг хуурч 800 орчим мянган төгрөгийг нь залилжээ.
Улмаар ШӨХТГ-аас уг газарт зөрчлөө арилгах шаардлага удаа дараа хүргүүлсэн тул тэд залилсан компаниасаа уучлалт гуйж нөхөн төлбөрийг төлж эхэлсэн байна.
Энэ мэт “Дөл түшиг” компаниар залилуулсан иргэд, аж ахуй нэгж байвал ШӨХТГ-т хандахыг зөвлөж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
