Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Украйнд айлчиллаа

Өглөөний сонин
2014 оны 4 сарын 23
MorninigNews.mn
Зураг зураг
АНУ-ын Дэд Ерөн­хий­лөгч Жозеф Байден Киев хотноо Украйны Ерөнхий сайд Арсений Яценюктэй өчигдөр уулзлаа

АНУ-ын Дэд Ерөн­хий­лөгч Жозеф Байден Киев хотноо Украйны Ерөнхий сайд Арсений Яценюктэй өчигдөр уулзсан тухай РИА Новости мэдээлэв. 

Уулзалт орон нутгийн цагаар 11.00-д эхлэх бай­сан ч Ж.Байден 50 ми­нут хоцорсон аж. Учир нь өмнө нь Ук­раийны Ерөн­­­хий­лөгчийн үүрэг гүй­­­­цэтгэгч Александр Тур­чиновтой хийсэн түүний яриа хэ­лэлцээ сунжирсан байна. 

Улстөрчид хаалттай хаал­­ганы цаана уулзалт хийж байгаа бөгөөд дараа нь хэвлэлийнхэнд хамтар­сан мэдэгдэл хийх юм. Ж.Байден өнгөрсөн даваа гарагт Украйнд хоёр хо­ногийн айлчлалаар очсон аж.

Тэрбээр Киевт эрчим хүчний салбарт техникийн тус­лалцаа үзүүлэх талаар ярил­цахаас гадна Украйны зүүн хо­туудын нөхцөл бай­дал, Үндсэн хуулийн ши­нэчлэлт, засаг захиргааг төв­лөрүүлэн удирдахыг багасгах зэрэг асуудлыг хэ­лэлц­­сэн.

Ж.Байден Ук­райнд хам­гийн их тулгамдаж бай­гаа асуудал бол шинэ удирд­лагуудыг авлигаас хол байлгах гэжээ. Хэрвээ ши­­нэ удирдагчид авлига, хээл хахуульд автаж эхэлбэл улс­төрийн систем сүйрнэ хэмээн сануулсан аж. 

АНУ-ын Дэд Ерөн­хий­лөгч Ж.Байден барууны үзэл баримтлалтай Украйны Зас­гийн газрыг дэмжиж бай­гаа гэдгээ парламентын гишүүдэд хэлсэн бөгөөд “Нэгдсэн Украйн улсыг бай­гуулахад та бүхний хү­­чин чармайлт хамгаас чу­­хал” гэжээ. 

Зураг