Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хуучирч У.Одонтунгалаг “Хос эрвээхэй” DVD-гээ фэнүүддээ өргөн барив

Р.Оюунаа, Өдрийн шуудан
2014 оны 4 сарын 22
Өдрийн шуудан
Зураг зураг
Хуучир хөгжимчин У.Одонтунгалаг

Хуучир хөгжимчин У.Одонтунгалаг их хичээл зүтгэлтэй юм аа.

Тэрбээр өнгөрсөн бямба гаригт уран бутээлийн “Хос эрвээхэй” DVD-нийхээ нээлтийг хийсэн юм, 2011 онд хийсэн дан мэргэжлийн томоохон хэмжээний бүтээлүүд сонсгосон “Хос эрвээхэй” тоглолтынхоо бичдэгээр ийм гоё DVD гаргажээ, “Тухайн үед тоглолтыг тань үзсэн, таалагдсан.

Гэхдээ гурван жилийн хойно ингээд бүтээл болгож гаргах юм гэж бодсонгүй, Сайн байна шүү” хэмээн яриа өдсөн юм. Тэгэхэд хуучирч бүсгүй “Манай үндэсний хөгжмийнхөн маш сайн хөтөлбөртэй тоглолтууд хийдэг.

Гэхдээ ихэвчлэн тоглоод л орхичих гээд байдаг талтай. Харин би анхнаасаа тоглолтоо бичүүлж, цомог болгож гаргана гэж төлөвлөсөн юм. Мэргэжлийн том хэмжээний бүтээлүүдийг нэг дор хэд хэдээр нь тэр бүр тоглоод байхгүй юм чинь” хэмээнэ билээ.

Одноогийн “Хос эрвээхэй” DVD-д утсан болон хуучир хөгжимд зориулан бичсэн ховор зохиолууд багтжээ.

“Сийлэн бөөр”, “Хүмүүн төрөлхтөн-Монгол транс” гэсэн монгол ардын дуунуудыг тэрбээр шударгач Ц.Чулуунцэцэгтэй хамтарч тогложээ. Орос, Хятадын нэрд гарсан хөгжмийн зохиолчдын алдарт бүтээлүүд ч байна.

Өмнөд хөршийн Ян Чун Линий “Шамбай нутгийн сэтгэл”, Ху Жан Хао, Ченг Ганг нарын хамтран хийл хөгжимд зориулсан бичсэн “Хос эрвээхэй” алдарт зохиол, Оросын хөгжмийн зохиолч А.Алабьев, Авьетан нарын “Аптан гургалдай” гэсэн ховрын бүтээлүүдийг тэрбээр хөгжимдөн бичүүлснээ багтаажээ. Ян Чун Линий “Шамбай нутгийн сэтгэл”-ийг ёочин хөгжимчин Д.Лхагвасүрэнтэй хамтарч тоглосон байна.

Монголын хөгжмийн зохиолчдоос С.Соронзонболдын хуучир хөгжимд зориулсан нэгдүгээр концертыг төгөлдөр хуурч Ц.Уртнасантай хамтарч тогложээ. ҮДБЭЧ-ын үндэсний Их найралтай төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “Хүслийн төвөргөөн” бүтээлийг удирдаач Н.Буянбаатарын удирдлагаар тоглож мэргэжилдээ гарамгай ардын хөгжимчний ид бахыг харуулж байсан билээ.

Энэ номероо ч DVD-дээ оруулжээ. Гоцлол хөгжимчин, ХБК-ийн багш У.Одонтунгалаг хичээлээ зааж, хувийн уран бүтээлээ байнга ахиулж байдгийн зэрэгцээ хуучрын хамтлаг төрүүлж буй хөдөлмөрч уран бүтээлч юм. Түүнийг түрүү зун олон нийтэд цацсан “Аялгуу” клипээр нь үзэгч, сонсогчид андахгүй мэддэг болсон.

Зураг