Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Улаан сайд энэ өдөр төржээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Сангийн сайд Ч.Улааны 60 насны ой өнөөдөр тохиож байна. УИХ-ын дарга З.Энхболд түүнд хүндэтгэл үзүүлж мөнгөн аяга, хадаг гардууллаа.

Тэрбээр 1996 оноос хойш тасралтгүй таван удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.

Түүний намтараас

1954 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн.

1972 онд Нийслэлийн 10 жилийн 28 дугаар дунд сургууль

1977 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр

1992 онд ОХУ-ын Москва хотын Удирдлагын академийг тус тус төгссөн. Доктор,  профессор.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан

Ажилласан байдал:

1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажлын гараагаа эхэлж, 1985-1990 онд МАХН-ын Төв хороонд зааварлагч, тасаг, хэлтсийн эрхлэгчээр дэвшин, 1992-1996 онд Үндэсний хөгжлийн газрын дарга, сайдын албыг тус тус хашиж байв.  

  • 1996-2000, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд
  • 2004-2009 онд Үндэсний хөгжлийн хүрээлэнд захирал
  • 2006-2007 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга
  • 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажилласан
  • 2012 оны УИХ-ын сонгуулиар МАХН-аас нэр дэвшин, Монгол Улсын Их Хурлын гишүүн болсон төдийгүй Сангийн сайдаар томилогдон  ажиллаж байна. 

2007 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч болсон. Англи,  орос хэлтэй юм байна.

Сонирхуулахад, мөн энэ өдөр Октябрийн хувьсгалын удирдагч, XX зуунд дэлхийг хоёр хуваасан Владимир Илич Ленин төржээ.