Хууль зүй, дотоод хэргийн яаманд
10:00 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байранд
11:00 цагт Тавантолгой бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах талаар танилцуулах хэвлэлийн бага хурал болно.
“Үндэсний мэдээллийн төв”-д
12:00 цагт Орхон аймагт Зэсийн овоолго ашигладаг “Зэс-Эрдэнийн хувь” ХХК-ийн талаар хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
Монгол Улсын Консерваторийн Циркийн тэнхимд
13:00 цагт "Тогтвортой хөгжил: Урлаг ба боловсрол судлал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!