Уншиж байна ...

Волейболын Үндэсний Дээд Лигийн 2025/26 оны улирал дотоодын спортын хөгжлийг шинэ шатанд гаргалаа

ikon.mn
1 цаг 5 минутын өмнө
Сурталчилгаа

Монголын волейболын хөгжлийн түүхэнд онцлох улирал ийнхүү өндөрлөлөө. Монголын Волейболын Холбоо, “Арренжментвишн Энтертэйнмент” ХХК хамтран зохион байгуулсан Волейболын Үндэсний Дээд Лигийн 2025/26 оны улирал гурван сарын турш үргэлжилж, өрсөлдөөн, чанар, зохион байгуулалтын хувьд шинэ түвшинд хүрснийг үзэгчид онцолж байна.

Энэ удаагийн улирал нь Монгол Улсад Волейболын Дээд Лиг байгуулагдсаны 30 жилийн ойтой давхацсан ба тойргийн тоглолтууд 11 сарын 03-нд АСА Аренад хөшгөө нээж, плэй-оффын тоглолтууд 01 сарын 15-наас 02-р сарын 07-ны хооронд явагдаж өндөрлөлөө. Мөн 2025 оны 12-р сарын 18-21-ний өдрүүдэд Дархан хотод анх удаа  аялан тоглолт зохион байгуулснаар нийслэлээс гаднах бүсийн үзэгчдэд лигийг ойртуулсан нь чухал алхам болсон юм.

зураг
 
зураг
 
зураг
 

2025/26 оны улиралд лигийн хүрээнд хэд хэдэн чухал шинэчлэл амжилттай хэрэгжлээ. Тухайлбал шагналын сан хоёр дахин өсөж, багуудад лигийн орлогын тодорхой хувийг шагнал, урамшууллын хэлбэрээр хуваарилсан нь клуб, тамирчдыг бодитоор үнэлэх эхлэл болов.

Үүнээс гадна лигийн статистик, тоглогчдын үзүүлэлт, багийн мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэх систем нэвтрүүлсэн нь мэргэжлийн спортын стандарт руу ойртож буйг илтгэж буй юм.

“Бид өнөөдрийн амжилтад зогсохгүй, ирэх улиралд илүү стандарттай, илүү хүртээмжтэй, илүү олон улсын түвшинд ойртсон лигийг тууштайгаар бүтээх зорилготой ажиллана. Энэ зорилгын төлөө баг, тамирчид, хөгжөөн дэмжигчид, бүх оролцогч талууд нэг зүгт харж хамтран ажиллах ёстой,” хэмээн “Арренжментвишн Энтертэйнмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Урантулга лигийн хаалтын үйл ажиллагааны үеэр онцоллоо.

Аваргууд тодорч, шилдгүүд шагналаа гардлаа

Энэ улиралд эрэгтэй 8, эмэгтэй 8 буюу нийт 16 баг тойргийн шатанд өрсөлдсөн ба плэй-оффын тоглолтууд 01-р сарын 15-наас 02-р сарын 07-ны өдөр хүртэл үргэлжлэн эмэгтэй төрөлд Минтонетт Говь, эрэгтэй төрөлд Төв МИГ Вулвс багууд алтан медаль хүртэн аваргын цомын эзэд боллоо.

Мөнгөн медалийг эмэгтэй төрөлд Хобби Эйс, эрэгтэй төрөлд Алтайн Барс Хилчин багууд хүртсэн бол хүрэл медалийн эздээр эмэгтэй төрөлд Хөвсгөл Seven Stars, эрэгтэй төрөлд Дархан Могулс багууд тодорлоо.

зураг
 
зураг
 

Улирлын шилдэг дасгалжуулагчдаар “Минтонетт Говь” багийн Р.Тамираа, “Төв МИГ Вулвс” багийн ахлах дасгалжуулагч Пабло Дел Грекко нар тодорсон бол финалын цувралын үнэ цэнтэй тоглогчоор Д.Эрдэнэбулган, М.Цэрэнбаатар нар шалгарлаа.

Волейболын Үндэсний Дээд Лигийн 2025/26 оны улирал нь зөвхөн аварга, медаль тодруулснаар хязгаарлагдсангүй. Энэ нь дотоодын волейболын экосистем , тамирчин, үзэгч, зохион байгуулалт цогцоороо ахиж буйг харуулсан улирал байв.

Лигийн зохион байгуулагч AVE ХХК-н зүгээс улирлын турш хамтран ажилласан багууд, дасгалжуулагчид, тамирчид, шүүгч, алба хаагчид, сайн дурын ажилтнууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, ивээн тэтгэгч түншүүд, хамгийн гол нь хөгжөөн дэмжигч үзэгчдэдээ гүн талархал илэрхийлж байна.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.