Уншиж байна ...

МИЛАН КОРТИНА 2026: Э.Ариунтунгалаг 83 дугаар байр эзэллээ

Н.Эрхбаяр, iKon.mn
45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Д.Нямбилэг

Итали Улсын Милан, Кортина хотод болж буй цагаан олимпын наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна. 

“Милан-Кортина-2026" өвлийн олимпын наадмын гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ийн цуваа гараатай чөлөөт гүйлтийн төрөлд олон улсын хэмжээний мастер Э.Ариунтунгалаг өрсөлдлөө.

Тус төрөлд нийт 111 тамирчин оролцсоноос манай тамирчин 74 дэх дарааллаар гараанаас гарч 28:38.2 минутын амжилтаар 83 дугаар байр эзэллээ.

10 км-ийн чөлөөт гүйлтийн төрөл нь завсарлагатай гарааны (interval start) системээр явагддаг. Иймд барианд хамгийн түрүүнд орсон тамирчин бус, хамгийн богино хугацаанд зайгаа туулсан тамирчин ялагчаар тодордог онцлогтой.

Энэ төрөлд Шведийн Фреда Карлссон 22:49.2 минутын амжилтаар алтан медаль хүртсэн бол нутаг нэгт Эбба Андерссон мөнгө, АНУ-ын Жесси Диггенс хүрэл медаль хүртжээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 10 км-ийн цуваа гараатай чөлөөт гүйлтийн төрөлд Б.Ачбадрах уралдсанаар манай гүйлтийн цанын тамирчид тэмцээнээ өндөрлүүлэх юм.

зураг
 
Гэрэл зургийг Д.Нямбилэг
зураг
 
Гэрэл зургийг Д.Нямбилэг