Сүүлийн жилүүдэд гоо сайхны зах зээл эрчимтэй тэлж, хэрэглэгчдийн сонголт урьд өмнөхөөсөө илүү өргөн болсон. Онлайн худалдаа, хувь хүнээр дамжсан борлуулалт, интернэт захиалга зэрэг худалдан авах сувгууд нэмэгдэхийн хэрээр нэг чухал асуулт урган гарч байна.
Таны хэрэглэж буй бүтээгдэхүүн үнэхээр албан ёсны, баталгаатай эх үүсвэртэй юу?
Гоо сайхны бүтээгдэхүүн нь арьсанд шууд хүрч, бие махбодод шингэдэг онцлогтой. Хэрэв хадгалалтын нөхцөл алдагдсан, гарал үүсэл тодорхойгүй, хугацаа дууссан, эсвэл хуулбар бүтээгдэхүүн байвал арьсны харшил, нүхжилт, үрэвсэл зэрэг урт хугацааны гэмтэл үүсэх эрсдэлтэй.
Монголын зах зээлд албан ёсны бус, баталгаагүй нийлүүлэлт нэмэгдэж байгаа нь хэрэглэгчдэд илүү хямд, амархан сонголт мэт харагдавч бодит эрсдэлийг дагуулж болзошгүй.
Албан ёсны дэлгүүрээр үйлчлүүлэхийн давуу тал юу вэ?
Албан ёсны дэлгүүр нь үйлдвэрлэгчтэй шууд хамтын ажиллагаанд тулгуурласан, гарал үүсэл тодорхой, чанарын хяналттай нийлүүлэлтийн тогтолцоотой байдаг.
Ийм дэлгүүрүүд нь хадгалалт, логистикийн стандартыг мөрдөж, бүтээгдэхүүний чанарыг бүх шатанд хянадаг. Үүнээс гадна мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, хэрэглэгчид бодит хэрэгцээнд суурилсан зөвлөгөө өгдөг.
Албан ёсны худалдан авалт гэдэг нь зөвхөн үнээр хязгаарлагдах бус — чанар, хариуцлага, итгэл дээр суурилсан сонголт юм.
24 жилийн туршлага — Итгэл дээр суурилсан үйлчилгээ
MILD COSMETICS нь 2002 оноос эхлэн Монголын гоо сайхны зах зээлд албан ёсны, баталгаатай beauty retail-ийн жишгийг бий болгож ирсэн сүлжээ дэлгүүр юм.
Өнөөдөр тус сүлжээ нь Улаанбаатар хот болон орон нутагт 50 гаруй салбартайгаар үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдэд ойр, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж байна.
MILD COSMETICS нь Япон улсын 50 гаруй шилдэг гоо сайхны брэндтэй шууд, албан ёсны хамтын ажиллагаанд тулгуурлан, гарал үүсэл тодорхой, чанарын стандартыг бүрэн хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг.
Салбар бүрд мэргэжлийн сертификаттай гоо сайхны зөвлөхүүд ажиллаж, арьс оношилгоонд үндэслэн хэрэглэгчийн арьсны онцлог, хэрэгцээнд тохирсон зөвлөгөөг өгдөг. Мөн бүтээгдэхүүний зөв хэрэглээ, хэрэглэх дараалал зэрэг мэдээллийг системтэйгээр тайлбарлаж, хэрэглэгчдэд бодит, үр дүнтэй арчилгааны зөвлөгөөг санал болгодог нь тус сүлжээний давуу тал юм.
Гоо сайхны бүтээгдэхүүн бол энгийн нэг худалдан авалт биш — зөв хэрэглээ, зөв мэдээлэл, зөв сонголт шаардсан хариуцлагатай шийдвэр. MILD COSMETICS нь энэ сонголтыг илүү итгэлтэй болгохыг зорьдог.
BEAUTY EXPO 2026-д баталгаатай гоо сайхны үнэ цэнийг харуулна
MILD COSMETICS нь BEAUTY EXPO 2026-д Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож, албан ёсны, мэргэжлийн beauty retail-ийн стандартыг бодитоор танилцуулах гэж байна.
BEAUTY EXPO-ийн өдрүүдэд MILD COSMETICS-ийн бүүтээр зочилж:
зэрэг үйлчилгээнүүдийг нэг дороос авч, мэргэжлийн зөвлөгөө, баталгаатай бүтээгдэхүүн, итгэлтэй сонголтыг нэг дороос мэдрэх боломжтой.
Итгэлтэй, баталгаатай гоо сайхны сонголтоо BEAUTY EXPO 2026-аас эхлүүлээрэй.
📅 Хэзээ: 2026 оны 02 сарын 27 - 03 сарын 01
📍 Хаана: Буянт-Ухаа спортын ордон
📞 Холбоо барих утас: 7533-9966, 9012-5747
💌 Цахим шуудан: marketing@amuulai.mn
🌐 Цахим хаяг: www.mild.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!