Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

GoPro-г үндэслэгчийн амжилтын түүх

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 22
IKON.MN
Зураг зураг

Николас Вуудмэн бол GoPro зүүдэг камерны компанийг үүсгэн байгуулагч, CEO.

Түүний зохион бүтээсэн GoPro камер нь фото зургийн салбарт нэгэн хувьсгал хийж чадсан бөгөөд түүнийг 1.3 тэрбумын хөрөнгөтэй болгожээ.

Гэхдээ өнөөдрийн амжилтанд хүрэх зам амар байсангүй.

GoPro бол түүний хоёр дахь компани. Эхний компани нь 2000-аад оны интернэт хөөсрөлтийн үеэр дампуурч түүнийг ажилгүй болгосон.

Харин GoPro камерны санаа түүнийг далайд сурфинг хийж байхад нь орж иржээ. Спортын эгзэгтэй агшныг өөрийн нүдээр харж байгаагаар буулгаж авах нь сонирхолтой санаа байлаа.

Санаагаа хэрэгжүүлэх мөнгө босгоход бас асуудал тулгарчээ. Тэр найз бүсгүйтэйгээ Бали арал дахь захаас далайн хясаагаар хийсэн бүс 600 ширхгийг, нэг бүрийг нь 1.9 доллараар авчээ. Түүнийгээ Калифорнид авчраад нэг бүрийг нь 60 доллараар зарж чадсан гэнэ. Үүн дээр ээжээсээ 35,000 доллар зээлснээр GoPro-г байгуулах мөнгөтэй болсон байна.

Саяхан тэр нэг ярилцлагандаа “чиний хувийн болон бизнесийн амьдралд хамгийн хэцүү дайсан бол чи өөрөө. Эсвэл чи өөрөө өөртөө хамгийн сайн туслагч нь байж чадна. Өөрөөс чинь өөр хэн ч чамайг илүү дэмжиж эсвэл илүү зовоож чадахгүй” гэж бусдад зөвлөжээ.

Түүний компани энэ жил IPO хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.