Өнгөрсөн долоо хоногт iKon.mn сайт дэлхий дахины мэдээллийн ертөнцөд онцгой аюул учруулж байгаа Heartbleed нэртэй системийн цоорхойн тухай анхааруулж байсан. Энэ талаар та "Холбоотой мэдээ" хэсгээс үзэж болно.
Энгийн хэрэглэгчдэд учруулах эрсдэл нь бусдад нууц үгээ алдах явдал юм. Бид Facebook зэрэг хэд хэдэн хэрэглээнийхээ нууц үгийг солих шаардлагатайг сануулсан.
Гэтэл өнөөдөр Эрүүгийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас сэрэмжлүүлэг гаргажээ. Түүнд мэдээлснээр сүүлийн үед 10 мянгаас дээш LIKE-тай Facebook хуудсууд нууц үгээ бусдад алдах явдал нэмэгдсэн гэнэ.
Бидний таамаглаж байгаагаар энэ нь Heartbleed-тэй холбоотой байх магадлалтай.
Тиймээс та цахим ертөнц дэх статусаа хүндэтгэдэг, дижитал өв хөрөнгөө үнэлдэг бол даруй нууц үгээ солих хэрэгтэй.
Нууц үгээ сольсноор та "айдаггүйгээ авдрандаа" хийх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!