Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл энэ сарын 17-21-нд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мансуурал, донтолтоос өсвөр үеийг хамгаалах, сургагч багш бэлдэх сургалтыг зохион байгуулж байна.
Ерөнхий боловсролын 70 дугаар сургууль дээр болж буй тус сургалтад Ерөнхий боловсролын дунд сургуулийн нийгмийн ажилтан, багш нар хамрагдаж байгаа аж.
Уг сургалтыг Дүүргийн засаг даргын орлогч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зөвлөлийн нэгдүгээр нарийн бичгийн дарга П.Цэцэгмаа, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Бадрах, Наркологийн эмнэлгийн ерөнхий эмч Б.Оюунчимэг, дүүргийн хоёрдугаар прокурорын газрын тамгын хэлтсийн дарга О.Алтангэрэл нар зохион байгуулж буй аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!